New to site?


Login

Lost password? (X)

Already have an account?


Signup

(X)
Farooq

ГАДААДЫН ИРГЭНИЙГ МОНГОЛ УЛСААС АЛБАДАН ГАРГАХ

ЭхлэлГАДААДЫН ИРГЭНИЙГ МОНГОЛ УЛСААС АЛБАДАН ГАРГАХ

Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоох журам

Гадаадын иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй байвал дараах үндэслэлээр Монгол Улсаас албадан гаргана. Албадан гаргаж байгаа гадаадын иргэний паспорт, баримт бичигт Монгол Улсад орохыг хориглосон хугацааг заасан тэмдэглэл хийнэ. Орохыг хориглосон хугацаа 1-10 жилийн хугацаатай байна.

37.1.1  Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр бус буюу хуурамч баримт бичгээр нэвтэрсэн нь нотлогдсон /5 жил/

37.1.2 Оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн /2- 6 сараар хэтрүүлсэн бол 1 жил, 6 сараас 1 жилээр хэтрүүлсэн бол 2 жил, 1 жилээс дээш хугацаар хэтрүүлсэн бол /3 жил/

37.1.2  Түр ирэгч нь виз, бүртгэлийн журмыг хоёр буюу түүнээс дээш удаа зөрчиж энэ хуульд заасан хариуцлага хүлээсэн бол/1 жил/

37.1.3  Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан бол /10 жил/

37.1.5  Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн 11.3-т заасан үндэслэл бий болсон буюу сэтгэцийн өвчтэй болохыг нь эрүүл мэндийн байгууллага тогтоосон бол/10 жил/

37.1.6  Хуурамч баримт бичиг ашиглаж виз, оршин суух зөвшөөрөл авсан, эсвэл виз, оршин суух зөвшөөрлийг засварласан буюу хуурамчаар үйлдсэн бол/7 жил/

37.1.7  Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан бол /3 жил/

37.1.8  Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 35.1-д заасны дагуу Монгол Улсаас сайн дураараа гарах сануулгыг биелүүлээгүй бол /1 жил/

37.1.9  Нийгмийн хэв журмыг хоёр буюу түүнээс дээш удаа зөрчиж захиргааны арга хэмжээ авагдсан гадаадын иргэний талаар цагдаагийн байгууллагаас үндэслэл бүхий санал ирүүлсэн бол/1 жил/

37.1.10 Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг үйл ажиллагаа явуулж болзошгүй этгээд гэж холбогдох байгууллагаас үзсэн бол /10 жил/

37.1.11 Шүүхээр ял шийтгүүлсэн гадаадын иргэн ялаа эдэлж дууссан буюу ялаас чөлөөлөгдсөн, эсвэл тухайн гадаадын иргэнийг Монгол Улсын олон улсын гэрээний дагуу харьяалах улсад нь шилжүүлэхээр болсон бол/Эрүүгийн хуульд заасан ялтайд тооцох хугацаанд/

37.1.12 Түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн /2-6 сараар хэтрүүлсэн бол 1 жил, 6 сараас 1 жилээр хэтрүүлсэн бол 2 жил, 1 жилээс дээш хугацаагаар хэтрүүлсэн бол /3 жил/
Гадаадын иргэнийг шилжүүлэх улс:

38.2.  Албадан гаргаж байгаа гадаадын иргэнийг харьяалах улсад нь шилжүүлнэ. Хэрэв харьяалах улсад нь шилжүүлэх боломжгүй бол дараах улсын аль нэгэнд шилжүүлж болно:

38.2.1  Урьд нь оршин сууж байсан буюу төрсөн улсад нь

38.2.2.Монгол Улсад нэвтрэн орж ирэхдээ хамгийн сүүлд дамжин орж ирсэн улсад нь

38.2.2  Визийг нь авсан улсад

Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах зардлыг гадаадын иргэнээс өөрөөс нь эсвэл уригчаас гаргуулна.

Loading...
Гадаадын иргэн, харьяатын газар