New to site?


Login

Lost password? (X)

Already have an account?


Signup

(X)
Farooq

Зөрчлийг хэрхэн арилгуулах вэ?

ЭхлэлЗөрчлийг хэрхэн арилгуулах вэ?

Захиргааны шийтгэл хүлээх гадаадын иргэн, түүнийг уригч байгууллага, иргэн

Хууль тогтоомж зєрчиж, захиргааны шийтгэл хүлээх гадаадын иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлэн зєрчлєє арилгуулна. Үүнд:

  • Зєрчил шийдвэрлүүлэх тухай хүсэлт ( ямар шалтгаанаар яагаад зєрчил гаргасан тухайгаа тайлбарлан, зєрчил шийдвэрлїїлэх хїсэлтээ илэрхийлнэ)
  • Зєрчил бүхий баримт бичгийн хуулбар (гадаадын иргэний баримт бичгийн үндсэн мэдээлэл бүхий нүүрэн хэсэг, хугацаа хэтрүүлсэн виз болон оршин суух зєвшєєрєлтэй хэсэг)
  • Торгуулийн мєнгийг холбогдох банкны дансанд тушаасан баримт 2 хувь

 

Хууль тогтоомж зєрчиж, захиргааны шийтгэл хүлээх гадаадын иргэнийг урьсан уригч байгууллага дараах бичиг баримтыг бүрдүүлэн зєрчлєє арилгуулна. Үүнд:

  • Зєрчил шийдвэрлїїлэх тухай байгууллагын албан хүсэлт ( ямар шалтгаанаар яагаад зєрчил гаргасан тухайгаа тайлбарлан, зєрчил шийдвэрлүүлэх хүсэлтээ илэрхийлнэ)
  • Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Зєрчил бүхий баримт бичгийн хуулбар (Уригдагч гадаадын иргэний баримт бичгийн үндсэн мэдээлэл бүхий нүүрэн хэсэг, хугацаа хэтрүүлсэн виз болон оршин суух зєвшєєрєлтэй хэсэг)
  • Торгуулийн мєнгийг холбогдох банкны дансанд тушаасан баримт 2 хувь

 

Хууль тогтоомж зєрчиж, захиргааны шийтгэл хїлээх гадаадын иргэнийг урьсан уригч иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлэн зєрчлєє арилгуулна. Үүнд:

  • Зєрчил шийдвэрлүүлэх тухай хувийн хүсэлт ( ямар шалтгаанаар яагаад зєрчил гаргасан тухайгаа тайлбарлан, зєрчил шийдвэрлүүлэх хүсэлтээ илэрхийлнэ)
  • Уригч иргэний баримт бичгийн хуулбар /Уригч Монгол Улсын иргэний цахим їнэмлэхний хуулбар)
  • Зєрчил бїхий баримт бичгийн хуулбар (Уригдагч гадаадын иргэний баримт бичгийн үндсэн мэдээлэл бүхий нүүрэн хэсэг, хугацаа хэтрүүлсэн виз болон оршин суух зєвшєєрєлтэй хэсэг)
  • Торгуулийн мєнгийг холбогдох банкны дансанд тушаасан баримт 2 хувь

 

Гадаадын иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь тодорхойлолт, лавлагаа хүсэхдээ:

  • Хєдєлмєр халамжийн үйлчилгээний ерєнхий газар болон Эрүүл мэндийн хєгжлийн тєв, Цагдаагийн ерєнхий газарт захиргааны зєрчил гаргаж байсан эсэх талаарх лавлагаа,
  • Паспорт, паспортыг орлох баримт бичгээ үрэгдүүлсэн гадаадын иргэнд паспорт, паспортыг орлох баримт бичгээ зєрчлийн улмаас хураалгаагүй талаарх  лавлагааг тус тус дараах материалыг бүрдүүлж авна. Үүнд:

 

  • Иргэний єргєдєл эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт
  • Хуулийн этгээд бол улсын бїртгэлийн гэрчилгээний хуулбар эсхүл гадаадын иргэн бол гадаад паспорт, түүнтэй адилтгах баримт бичгийн хуулбар
  • Бусдыг тєлєєлж байгаа бол эрх бїхий байгууллагаар гэрчлїїлсэн буюу олгосон итгэмжлэл
  • Үрэгдүүлсэн баримт бичгийг зарлуулсан тухай, эсхүл хуулийн байгууллагад тэмдэглүүлсэн тухай баримт
  • Лавлагааны хураамжийг холбогдох банкны дансанд тушаасан баримт
Loading...
Гадаадын иргэн, харьяатын газар