Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

“Заламт гол” ХХК-д ажиллаж буй гадаадын иргэдэд хяналт шалгалт хийлээ

Олон нийтийн цахим сүлжээнд тархсан мэдээллийн дагуу 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах түүхий эд дахин боловсруулж экспортлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Заламт гол” ХХК-д ажиллаж буй гадаадын иргэдэд хяналт шалгалт хийлээ.

Хяналт, шалгалтын явцад тус байгууллагад ажиллаж буй БНХАУ-ын нэр бүхий 4 иргэн нь “Хан тайширын оргил констракшн” ХХК, “Таван толгой шин” ХХК-ийн нэр дээр хөдөлмөр эрхлэх “HG” ангиллын визээр орж ирсэн боловч Засгийн газраас олгосон квотод заагдсан байршилаас өөр байршил, өөр үйл ажиллагааны чиглэлээр ажиллаж байсан зөрчил тогтоогдсон тул үргэлжлүүлэн шалгаж байна.