Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Албан хаагчдын ёсзүй, сахилга хариуцлагын зөвлөгөөн зохион байгууллаа

Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг өндөржүүлэх  зорилгоор Гадаадын иргэн, харьяатын газрын “Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга, хариуцлагын зөвлөгөөн”-ийг өнөөдөр /2021.09.30/  зохион байгууллаа.

Зөвлөгөөнөөр ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр  баталсан хууль тогтоомж, холбогдох дүрэм журмыг танилцуулж, албан хаагчдын гаргасан сахилга, ёс зүйн зөрчлийн асуудлыг дүгнэн, цаашид зөрчил дутагдал гаргахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан санал солилцсон юм.

Мөн зөвлөгөөний үеэр алба хаагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хувь хүний ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Авлигатай тэмцэх газартай хамтран “ Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага”, “Нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчил”, “Авлигын гэмт хэрэг-шинэ зохицуулалт” сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.