Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Гадаадын иргэний бүртгэлийн “E-Immigration” аппликэйшн App Store-т байршлаа


    Гадаадын иргэний  бүртгэл мэдээлэл, хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор гадаадын иргэний бүртгэлийн “E-Immigration” гар утасны аппликэйшний Android хувилбарыг өнгөрөгч есдүгээр сард хэрэглээнд нэвтрүүлсэн. Тэгвэл өнөөдрөөс iOS үйлдлийн системд зориулагдсан  хувилбар App Store-т байршлаа. Ингэснээр гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд гадаадын иргэнийг гар утсаараа хялбар аргаар бүртгүүлэх боломж бүрдэж байна. 
    Гар утасны аппликэйшнаар гадаадын иргэнийг бүртгүүлэхдээ “E-Mongolia” нэвтрэх эрхээрээ нэвтэрч, аппликэйшний баруун доод буланд байрлах бүртгэлийн цэсийг сонгон гадаадын иргэний мэдээллийг үнэн, зөв бөглөж илгээснээр тухайн гадаадын иргэний бүртгэл баталгаажна.  

Аппликэйшн татах: 
Android - E-Immigration - Apps on Google Play
iOS - ‎e-immigration mongolia on the App Store (apple.com)