Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Улсаас гадаад Улсад суугаа Элчин сайдын яам, Дипломат төлөөлөгчийн газрын албан хаагчдад сургалт зохион байгууллаа

Гадаадын иргэн, харьяатын газар, Гадаад харилцааны яам хамтран нэмэлт өөрчлөлт орсон Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон тус хуулийг дагаж шинэчлэн батлагдсан холбогдох журмуудыг таниулах цахим сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Сургалтад Монгол Улсаас гадаад Улсад суугаа Элчин сайдын яам, Дипломат төлөөлөгчийн газрын 40 гаруй албан хаагч хамрагдсан бөгөөд “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”, “Монгол Улсын виз олгох журам”, “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх болон Монгол Улсад дахин оруулахгүй хугацааг тогтоох журам”-ын талаар нэгдсэн мэдээлэл авч, мөн өөрсдийн сонирхсон асуултдаа хариулт авсан юм.