Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Зохиолч, нийтлэлч Б.Цэнддоо “Монгол хүний сэтгэлгээ ба хандлага” сэдвээр албан хаагчдад лекц уншлаа

Гадаадын иргэн, харьяатын газраас албан хаагчдынхаа мэдлэг чадварыг дээшлүүлэх, шинэ мэдээ мэдээллээр хангах зорилгоор долоо хоног бүр “Мэдээллийн цаг” зохион байгуулдаг уламжтлалтай. Энэ удаагийн “Мэдээллийн цаг”-ийн зочноор Төрийн соёрхолт, зохиолч, нийтлэлч Б.Цэнддоог урьж оролцууллаа. Тэрээр “Монгол хүний сэтгэлгээ ба хандлага” сэдвээр  сонирхолтой лекц уншиж,  Монгол хүний буюу нүүдэлчний өвөрмөц сэтгэлгээ, иргэншиж буй шилжилтийн онцлог зэрэг өргөн агуулгаар нийт албан хаагчдад мэдээлэл хүргэсэн юм.

Б.Цэнддоо нь Монголын сэтгүүл зүй, уран зохиолын хөгжилд томоохон хувь нэмэр оруулж, хошин шог нийтлэлүүдээрээ уншигчдын танил болсон зохиолч төдийгүй Монголчуудын зан заншил сэтгэлгээний онцлогийг олон жилийн өмнөөс судалж, олон сонирхолтой бүтээлүүдийг хэвлэн, уншигчдын хүртээл болгосон билээ.