Эхлэл     Үйл ажиллагааны чиглэл

Үйл ажиллагааны чиглэл

1Захиргаа, удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь агентлагийн үйл ажиллагааны стратегийн нэгдүгээр зорилтын хүрээнд төрийн захиргааны манлайллыг хангах, удирдлагыг арга зүй, мэдээллээр хангах, дээд газрын тогтоол шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах, үйл ажиллагааны хэтийн болон богино хугацааны төлөвлөлтийг хийх, тайлагнах арга хэмжээг зохион байгуулах, хууль тогтоомжийн мэдээллийн санг хөтлөх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал боловсруулах, байгууллагын хэмжээнд мөрдөх дүрэм, журам, зааврыг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулах, агентлагийн даргын тушаал, гэрээний төслийг хянаж, эрх зүйн үндэслэлийг хангуулах, байгууллагыг шүүхэд төлөөлөх, байгууллагын нууц, архив, албан хэрэг хөтлөлтийг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтэд хяналт тавих, олон нийттэй харилцах, албан хаагчдын аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагааны статистик мэдээллийг хөтлөх, хүний нөөцийн хангалт, сургалтын үйл ажиллагааг тодорхойлох, хэрэгжүүлэх, орон нутаг дахь нэгжийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, арга зүйн болон удирдлагын дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.


Энэ нэгжийн үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Гадаадын иргэн, харьяатын газрын дарга, дэд дарга, зохион байгуулалтын нэгж, түүний удирдлага, төрийн албан хаагчид байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь Хууль зүй, дотоод хэргийн яамны холбогдох нэгж, албан тушаалтан, зарим байгууллага, иргэд байна.

2Виз, зөвшөөрлийн асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Виз, зөвшөөрлийн асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг: Энэ нэгж нь байгууллагын үйл ажиллагааны стратегийн хоёрдугаар зорилтын хүрээнд Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, Монгол Улсад зорчих түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэнд виз, визийн зөвшөөрөл, хувийн урилга олгох, албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэнийг цахим үнэмлэхжүүлэх, давхардахгүй дугаар олгох ажлыг зохион байгуулах, энэ тухай үйлчлүүлэгчдийг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах, Монгол Улсын виз, визийн зөвшөөрөл, хувийн урилга, албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, хөтлөх, Монгол Улсад цагаачлан оршин суух гадаадын иргэний тоог харьяалах улс болон засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжид оршин суух байршлын талаар санал боловсруулж эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх, тус улсад цагаачлах хүсэлтийг хянан шийдвэрлэх, тус улсад гэр бүлийн болон хувийн бусад  шалтгаанаар оршин суух зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, дээд шатны нэгж, албан тушаалтанд үйл ажиллагаагаа тайлагнах, мэдээллээр хангах, хилийн боомт, орон нутаг дахь нэгжийг мэргэшлийн зөвлөгөө, арга зүйгээр хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Гадаадын иргэн, харьяатын газрын дарга, дэд дарга, аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын иргэн байна. Шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь Хууль зүй, дотоод хэргийн яамны холбогдох нэгж, албан тушаалтан, байгууллага, иргэд байна.

3Иргэний харьяаллын асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Иргэний харьяаллын асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг: Энэ нэгж нь байгууллагын үйл ажиллагааны стратегийн гуравдугаар зорилтын Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох асуудлаар гаргасан хүсэлтийг хянан шийдвэрлүүлэх, хоёрдмол харьяалал үүсгэсэн иргэдийг бүртгэх, олон улсын болон төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих, Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэх хүсэлтийг хянан, шийдвэрлүүлэх, Монгол Улсын харьяат болсон, харьяатаас гарсан, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон, олон улсын болон гадаадын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, Монгол Улсын харьяат хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлсэн талаарх мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, хөтлөх, Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газарт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, байгууллагын орон дахь нэгжийг мэргэжил арга зүйгээр хангах, үйл ажиллагаагаа холбогдох нэгж, албан тушаалтанд тайлагнах, мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Гадаадын иргэн, харьяатын газрын дарга, дэд дарга, олон улсын болон төрийн бус байгууллага, гадаадын иргэн байна. Шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь Хууль зүй, дотоод хэргийн яамны холбогдох нэгж, албан тушаалтан, байгууллага, иргэд байна.

4Зөрчил хянан шалгах асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж, түүний үндсэн чиг үүрэг

Зөрчил хянан шалгах асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж, түүний үндсэн чиг үүрэг: Энэ нэгж нь байгууллагын үйл ажиллагааны стратегийн дөрөвдүгээр зорилтын хүрээнд гадаадын иргэний талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, илэрсэн зөрчлийг шийдвэрлэх, хууль тогтоомжид заасан үндэслэлийн дагуу гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах санал боловсруулж, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх, хүн, хуулийн этгээдэд оногдуулсан шийтгэл, Монгол Улсаас албадан гаргасан гадаадын иргэний талаар мэдээллийн нэгдсэн санг хөтлөх, гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, хилийн боомт, орон нутаг дахь нэгжийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хариуцсан нэгж, албан тушаалтанд үйл ажиллагаагаа тайлагнах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Гадаадын иргэн, харьяатын газрын дарга, дэд дарга, байгууллага, аж ахуйн нэгж,  гадаадын иргэн байна. Шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь Хууль зүй, дотоод хэргийн яамны холбогдох нэгж, албан тушаалтан, байгууллага, иргэд байна.

5Санхүү, хангалт, үйлчилгээний асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Санхүү, хангалт, үйлчилгээний асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг: Энэ нэгж нь байгууллагын үйл ажиллагааны стратегийн тавдугаар зорилтын хүрээнд төсвийн төвлөрүүлэн захирагчийг мэргэшил арга зүй, мэдээллээр хангах, түүний төсвийн урсгал, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, төсвийг зориулалтын дагуу зарцуулах, тайлагнах, ажил, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн худалдан авах ажиллагааг зохион байгуулах, байгууллагын санхүүгийн болон хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай хангалт, үйлчилгээ, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, зохион байгуулах,  орон нутаг дахь нэгжийн үндсэн хөрөнгө, хөрөнгө оруулалтад хяналт тавих, тайлагнах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Гадаадын иргэн, харьяатын газрын дарга, дэд дарга, зохион байгуулалтын нэгжийн удирдлага, төрийн албан хаагчид байна. Шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн сангийн газар, харилцагч арилжааны банкнууд, аж ахуйн нэгж байгууллага, иргэд байна.

6Гадаад харилцаа, хамтын ажиллагааны асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг: Энэ нэгж нь агентлагийн үйл ажиллагааны зургаадугаар зорилтын хүрээнд олон улсын байгууллага болон гадаадын ижил төстэй байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, мэдээллээр хангах, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхтэй холбоотой чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Гадаадын иргэн, харьяатын газрын дарга, дэд дарга, зохион байгуулалтын нэгж, төрийн албан хаагчид, аж ахуйн нэгж,  гадаадын иргэн байна. Шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь Хууль зүй, дотоод хэргийн яамны холбогдох нэгж, албан тушаалтан, байгууллага, иргэд байна.

7Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

 Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг: Энэ нэгж нь агентлагийн үйл ажиллагааны долоодугаар зорилтын хүрээнд хууль тогтоомж, эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтны шийдвэрт нийцэж байгаа эсэхэд байгууллагын хэмжээнд хяналт тавьж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах, хяналт-шинжилгээг хөндлөнгийн байгууллагаар хийлгэх, төв болон орон нутгийн нэгжийн санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийх, зорилт, дүрэм журам, гүйцэтгэлийн үйл ажиллагаа хууль, тогтоомжийн дагуу хийгдэж байгаа эсэхийг тодорхойлох зорилгоор нийцлийн аудит хийх, зөвлөмж өгөх, үйл ажиллагааг сайжруулах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Гадаадын иргэн, харьяатын газрын дарга, дэд дарга, зохион байгуулалтын нэгж, төрийн албан хаагчид байна. Шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь Үндэсний Аудитын газар болон харилцагч байгууллага, иргэд байна.

8Мэдээллийн технологийн асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн ололтыг байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх, байгууллагын мэдээллийн сүлжээний хэвийн, аюулгүй байдлыг хангах, дотоод үйл ажиллагааны программ хангамжид хэрэгцээт хөгжүүлэлтийг хийх, хариуцсан нэгж, албан тушаалтанд үйл ажиллагаагаа тайлагнах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Гадаадын иргэн, харьяатын газрын дарга, дэд дарга, зохион байгуулалтын нэгж, төрийн албан хаагчид байна. Шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь холбогдох байгууллага, иргэд байна.