Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэн, харьяатын газар нь иргэдийн биечлэн ирэх ачааллыг бууруулах, үйлчилгээний шат дамжлагыг багасгах зорилгоор бүх төрлийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч эхэлсэн. Тэгвэл 2021.12.01-2022.01.26-ны хооронд 551 аж ахуйн нэгж байгууллагын 948 визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэлээ.
Цахимаар визийн зөвшөөрөл хүсэх дараалал:
- https://immigration.gov.mn/mn/ хандана
- “Визийн зөвшөөрөл” хэсэг рүү нэвтэрч, тухайн иргэний ирэх хугацаа, зорилгод тохирсон ангиллыг сонгоно.
- Мэдээлэлтэй танилцаж, “Цахимаар үйлчилгээ авах” хэсгийг дарна.
- Цахим үйлчилгээний системд бүртгүүлж, нэвтрэх эрх үүсгүүлнэ.
- Бүрдүүлсэн баримт бичгээ зааврын дагуу оруулж, хүсэлтээ илгээнэ.
- Визийн зөвшөөрлийн дугаарыг бүртгэлтэй утасны дугаарт мессежээр илгээнэ.