Бидний журмын нөхөр Н. Цагаанцоож нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо. Н. Цагаанцоож нь улсад 33 жил, төрийн байгууллагын үйлчилгээний салбарт 28 жил ажиллаж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, албан хаагчдын тав тухтай ажиллах орчинг хангаж, ажилдаа хариуцлагатай, идэвхи зүтгэл гарган ажилдаг манай тэргүүний албан хаагчдын нэг байлаа.
2019/12/06
АТГ-аас Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангаж, цахим үйлчилгээг хөгжүүлэх, чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилтын хүрээнд зохион байгуулсан тус арга хэмжээнд Гадаадын иргэн, харьяатын газрын холбогдох албан хаагчид оролцож, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй цахим үйлчилгээгээ танилцуулав. Тодотговол, Энэ оны тавдугаар сараас эхлэн хэрэгжүүлж буй виз зөвшөөрлийн цахим үйлчилгээ, https://evisa.mn/ сайтыг танилцуулж, чуулганд оролцогчдод мэдээлэл зөвлөгөө өгсөн юм.
2019/11/30
Улс тунхагласны 95 жил, Их эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой, "Монгол бахархлын өдөр"-ийг тохиолдуулан Монгол Улсын ерөнхийлөгчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 212 дугаар зарлигаар Гадаадын иргэн, харьяатын газрын Эрх зүй, гадаад харилцааны хэлтсийн хуулийн ахлах мэргэжилтэн Ганболдын Ганбат “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдлаа.
2019/11/25
ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ГАЗРЫН СУРГАЛТ ХАРИУЦСАН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН, ЗҮҮН БҮС ДЭХ ГАЗАР /ДОРНОД АЙМАГТ БАЙРШДАГ/-ЫН МЭРГЭЖИЛТНИЙ АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН 2019 ОНЫ 11 САРЫН 11-НИЙ ӨДРИЙН ТОГТООЛООР ХОЙШЛУУЛСАН БОЛОХЫГ МЭДЭГДЭЖ БАЙНА.
2019/11/18