Эхлэл     Түгээмэл асуулт хариулт

Түгээмэл асуулт хариулт
5Хувийн хэргээр ирэх гадаадын иргэнд визийн зөвшөөрөл хүсэх/урих /Н3-Түр ирэгч/
  1. Хувийн хэргээр гадаадын иргэнийг урихад Гадаадын иргэн, харьяатын газарт цахимаар хандаж визийн зөвшөөрөл мэдүүлнэ. Визийн зөвшөөрөл нь урилгын шинж чанартай бөгөөд уг визийн зөвшөөрлийн дагуу гадаадын иргэн нь гадаад улсад байгаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас, эсвэл орж ирэх хилийн боомт дээрээс визээ авч орж ирнэ.
  2. Визийн зөвшөөрлийг цахимаар мэдүүлэхдээ: Гадаадын иргэн, харьяатын газрын immigration.gov.mn вэбсайт руу орж “Визийн зөвшөөрөл” цэснээс >> “Түр ирэх гадаадын иргэнд визийн зөвшөөрөл хүсэх” >> Хувийн хэргээр >> Н3 >> Эндээс бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт бусад мэдээлэлтэй танилцаад “Цахим үйлчилгээ авах” товчийг дарж цахим үйлчилгээний сайт руу шилжинэ.
  3. Цахим үйлчилгээний eimmigration.mn сайтад
    1. “Шинээр бүртгүүлэх” хэсэгт мэдээллээ оруулж нэвтрэх эрх үүсгэнэ /нууц үг авна, байгууллага төлөөлөөгүй, хувь иргэнээр хандаж буй тул “Төлөөлж буй байгууллага” хэсгийг хоосон орхино/.
    2. Имэйлээр очсон нууц үгээ ашиглан нэвтрэх
    3. Нүүр хуудас >> Визийн зөвшөөрөл >> “Түр ирэх гадаадын иргэнд визийн зөвшөөрөл хүсэх” >> Хувийн хэргээр >> Н3 >> Зааврын дагуу материалаа оруулах
    4. Зөвшөөрлийн хариу бүртгэлтэй имэйл хаягаар очино.
  4. Гадаадын иргэнийг Монгол Улсад орж ирснээс хойш 48 цагийн дотор 3-д заасан цахим үйлчилгээний сайт руу орж 3.а-д үүсгэсэн өмнөх нууц үгээ ашиглан 3.b-д зааснаар нэвтэрч “Гадаадын иргэний бүртгэл” цэс рүү орж гадаадын иргэний мэдээллийг оруулан цахимаар бүртгүүлнэ.
  5. Гадаадын иргэн виз дээрх “Duration of stay”-д заасан хугацаагаар Монгол Улсад байх хугацаагаар Монгол Улсад байх бөгөөд визийн хугацаандаа хилээр гарна.
6Гадаадын иргэнийг бүртгүүлэх
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 24.4. Гадаадын иргэнийг орон байраар хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага түүнийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад 48 цагийн дотор бүртгүүлэх /тухайн хаяг дээр очсоны дараа 48 цагийн дотор/ бөгөөд бүртгэлийг цахимаар хийнэ.
  1. Бүртгүүлэхийн тулд Гадаадын иргэн, харьяатын газрын цахим үйлчилгээний eimmigration.mn сайт руу орох
  2. “Шинээр бүртгүүлэх” хэсэгт бүртгүүлэх гэж буй иргэн (Гадаадын иргэнийг орон байраар хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, уригч) мэдээллээ оруулж системд нэвтрэх эрх үүсгэнэ /байгууллага төлөөлөөгүй, хувь иргэнээр хандаж буй бол “Төлөөлж буй байгууллага” хэсгийг хоосон орхино/. Системээс нууц үг имэйл хаягаар тань очино.
  3. Имэйлээр очсон нууц үгээ ашиглан нэвтрэх
  4. Гадаадын иргэний бүртгэл цэс рүү орж гадаадын иргэний талаарх 12 асуултад хариулж “I am not a robot” гэдгийн урд √ тэмдэг тавиад “Гадаадын иргэнийг бүртгүүлье” товчийг дарж бүртгүүлнэ. Имэйл, мессеж очихгүй, “Бүртгэл амжилттай” гэсэн мэдэгдэл гарснаар гадаадын иргэн бүртгэгдсэн гэсэн үг

Лавлах утас: 1800-1882
7Гадаадын иргэн ямар хугацаанд хэрхэн бүртгэл хийлгэх вэ?
Гадаадын иргэнийг орон байраар хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь түүнийг хилээр орж ирснээс хойш 48 цагийн дотор ГИХГ-т бүртгүүлэх бөгөөд бүртгэлийг цахимаар хийлгэнэ. Цахим хаяг eimmigration.mn
8Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй иргэн олон удаагийн виз авах шаардлагатай юу?
Шаардлагагүй. Монгол Улсад удаан хугацаагаар оршин суугч гадаадын иргэн нь оршин суух зөвшөөрлийн хугацаанд визгүйгээр хилээр нэвтэрнэ. Хил нэвтрэхдээ оршин суух үнэмлэхээ биедээ авч явна.
9Визийн зөвшөөрлийн хүчинтэй хугацаа хэд хоног вэ?
Визийн зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 60 хоног бөгөөд уг хугацаанд холбогдох Элчин сайдын яам, консулын газар, эсвэл зөвшөөрөлд заагдсан хилийн боомт дээрээс визээ авах боломжтой.
10Визийн хүчинтэй хугацаа гэдгийг тайлбарлаж өгнө үү? Орох визийн хүчинтэй хугацаа хэд хоног байдаг вэ?
Визийн хүчинтэй хугацаа гэдэгт орох, дамжин өнгөрөх бүх төрлийн виз олгосон өдрөөс Монгол Улсын хилээр нэвтрэх хүртэлх хугацааг ойлгоно. Өөрөөр хэлбэл визийн хүчинтэй хугацааны дотор уг визээ ашиглан хилээр нэвтрэх боломжтой гэсэн үг. Визийн хуудсан дээр хүчинтэй хугацааг “Enter before……” гэж тэмдэглэсэн байдаг. Нэг болон хоёр удаагийн орох виз нь гадаадын иргэн Монгол Улсын хилээр нэвтрэх хүртэл 150 хоногийн хугацаанд хүчинтэй байна.
11Хамаарал бүхий этгээд гэдэгт хэнийг ойлгох вэ?
Тухайн иргэний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, хүүхдийг “хамаарал бүхий этгээд” гэж ойлгоно.
13Танайхаас авах баримт бичгээ хүргэлтээр авах боломжтой юу?
Гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хүсэлт гаргасан тохиолдолд Кэй Жи Би Тэгбэ /KGB Tegbe/ шуудан хүргэлтийн үйлчилгээ ашиглан гадаадын иргэний паспорт, оршин суух үнэмлэх, гэрчилгээ, тодорхойлолт болон бусад баримт бичгийг Улаанбаатар хот дотор хүргүүлэх боломжтой.
14Оршин суух зөвшөөрөл шинээр хүсэх бол цахимаар хандаж болох уу?
Шинээр оршин суух зөвшөөрөл хүсэх бол бичиг баримтаа биечлэн авчирч өгнө. Оршин суух зөвшөөрлийн сунгалт хийлгэх бол цахимаар хандах боломжтой.
15Гадаадын иргэн хилээр гарсан тодорхойлолтыг хаанаас авах вэ?
Хил нэвтрэлттэй холбоотой асуудлаар Хил хамгаалах ерөнхий газрын Шалган нэвтрүүлэх газарт хандана.
16“Орох” визийн хүчинтэй хугацаанд Монгол Улсад орж ирж чадахгүй нөхцөл байдал үүссэн бол визийн хугацааг сунгах боломжтой юу?
Визийн хүчинтэй хугацааг сунгах боломжгүй. Хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд дахин шинээр визийн зөвшөөрөл/виз мэдүүлнэ.