Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Төрийн албаны зөвлөлийн Гадаадын иргэн, харьяатын газрын дэргэдэх Салбар зөвлөлийн хурал боллоо

             Төрийн албаны зөвлөлийн Гадаадын иргэн, харьяатын газрын дэргэдэх салбар зөвлөлийн 2022 оны анхны хурал өнөөдөр /2022.01.26/ боллоо.

            Хурлаар Салбар зөвлөлийн 2021 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар танилцуулж,  2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл, “Төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх сургалтын болон ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах 2022 оны төлөвлөгөөний төслүүдийг хэлэлцсэн юм.

            Хуралд Салбар зөвлөлийн дарга Н.Ууганбаяр, гишүүн Захиргаа, удирдлагын газрын дарга Д.Давааням, Санхүүгийн хэлтсийн дарга Ж.Солонго, Хяналт-шинэлгээ, үнэлгээ, аудитын хэлтсийн дарга З.Өнөрсайхан, нарийн бичгийн дарга, хүний нөөц, сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн В.Шоовдор нар оролцов.

 

                                                                                                САЛБАР ЗӨВЛӨЛ