Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Виз, визийн зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 192 дугаар тогтоол Монгол Улсын виз олгох журмын 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан дараахь үндэслэлээр виз, визийн зөвшөөрлийг хүчингүй болгоно. Үүнд:

  • Монгол Улсад орохыг үл зөвшөөрсөн хуульд заасан үндэслэл байгаа тохиолдолд;

  • уригчийн үндэслэл бүхий хүсэлтийг харгалзан;

  • эрх бүхий байгууллагын бичгээр ирүүлсэн саналыг харгалзан;

  • визийн хуудас засвартай, бичилт, тэмдэглэгээ алдаатай;

  • албадан гаргаж байгаа;

  • визийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй олгосон;

  • баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, худал мэдүүлж виз авсан нь тогтоогдсон;

  • гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн санал, дүгнэлтийг үндэслэн хүчингүй болгоно.

Мөн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, холбогдох хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн нь гадаадын иргэн, уригч, ажил олгогчид виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл болдог. Визийг хүчингүй болгохдоо визийн хуудас дээр "хүчингүй" буюу "void" тэмдэг дарна.

            Монгол Улсын виз олгох журмын 8.1.1-д заасан шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөөгүй, баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, худал мэдүүлсэн нь тогтоогдсон үндэслэлээр виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзсан,  8.2.7-д заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, худал мэдүүлж виз авсан нь тогтоогдсон үндэслэлээр виз, визийн зөвшөөрлийг хүчингүй болгосон бол 180 хоног, бусад үндэслэлээр татгалзсан бол 30 хоногийн дараа хүсэлтээ дахин гаргаж болно.