Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Монгол Улсад өнөөдрийн /2022.02.10/ байдлаар 123 улсын 16389 гадаадын иргэн түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин сууж байна. Тодруулбал, албан хэргээр 297, хөрөнгө оруулахаар 1523, хөдөлмөр эрхлэхээр 5607, гэр бүлийн зорилгоор 6340, суралцахаар 723, цагаачлахаар 1868, түр ирэгчээр 125 гадаадын иргэн байна.
Гадаадын иргэн, харьяатын газар 2022 оны нэгдүгээр сард 1027 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл, 47 гадаадын иргэнд виз олголоо. Мөн “Evisa.mn” цахим системээр нийт 14 улсын 59 иргэнд цахим виз олгов. Түүнчлэн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн 695 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 4627 гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгасан байна.
Мөн 300 аж ахуйн нэгж, байгууллагын 757 гадаадын иргэний хүсэлтийг цахим (eimmigration.mn)-аар хүлээн авч, холбогдох хууль, журмын дагуу хянан, шийдвэрлэлээ.