Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Азизов Искандер Кубаровичтай өнөөдөр (2022.02.16) уулзлаа.
Уулзалтаар хоёр орны иргэдийн оршин суух нөхцөл, мөн хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хийгдэхээр төлөвлөж буй арга хэмжээ, олон улсын жуулчид, хөрөнгө оруулагчдыг татах чиглэлээр мэдээлэл, санал солилцлоо.
Мөн уулзалтын үеэр Гадаадын иргэн харьяатын газрын дарга Н.Ууганбаяр ОХУ-ын Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, байгууллагын боловсон хүчнийг мэргэшүүлж, сургах чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа уламжлав.
Элчин сайд И.К. Азизов уг хүсэлтийг найрсгаар хүлээн авч, холбогдох байгууллагуудад уламжлахаа илэрхийлсэн юм. Мөн Элчид сайд ОХУ-ын иргэдэд тулгарч буй нийгмийн асуудал, виз, оршин суух зөвшөөрөл сунгахтай холбоотой зарим асуудлын талаар танилцуулж, мэдээлэл авлаа.