Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэн, харьяатын газрын албан хаагчид Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Хан-Уул дүүргийн Улаанзагалмайн хорооноос зохион байгуулж буй “Авлагагүй донор” аянд нэгдэж, цусаа хандивлалаа. Уг арга хэмжээнд нийт 40 орчим албан хаагчид сайн дураараа хамрагдсан бөгөөд нэг удаа 350-400 грамм цус хандивласнаар гурван хүний амь аврах боломжтой юм. Ингэснээр ГИХГ-ын албан хаагчид 120 орчим хүнд амьдрал бэлэглэж байна.
Цусны донор нь ямар ч бүлгийн цустай хүн болох бөгөөд гагцхүү 18-аас дээш настай, 45-аас дээш кг жинтэй, эрүүл хүн байх шаардлагатай юм байна. Эдгээр шаардлагыг хангасан эрэгтэй хүн 2 сар тутамд, эмэгтэй хүн 3 сар тутамд цусаа бэлэглэх боломжтой ба цусны эргэлт сайжрах, цусан дахь холестерины хэмжээ багасах эерэг нөлөөтэйгөөс гадна байнгын цусны донор болсноор зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, аливаа шарх түргэн эдгэрэх зэрэг олон ашиг тустай аж.