Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхтэй уулзлаа. Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагаа, хоёр орны иргэдийн зорчих хөдөлгөөн, авч хэрэгжүүлж буй бодлого, мөн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх зорилгоор БНЭУ-д богино, дунд хугацааны сургалтад хамруулах асуудлаар санал солилцов.
Уулзалтад Консулын болон хоёрдугаар нарын бичгийн дарга Р.Ж.МАНАН, Гадаадын иргэн, иргэн харьяатын газрын дэд дарга Д.Мөнхбаатар, ГХХАХ-ийн хэлтсийн дарга Ч.Алтансүх нар оролцлоо.