Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Майкл С.Клеческийг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр хоёр талын хамтын ажиллагаа болон хоёр орны иргэдийн харилцан зорчих таатай нөхцөлийг бүрдүүлэх, Монгол Улсад оршин сууж буй иргэдэд хууль, журмыг сурталчлан таниулах, албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, аюулгүй байдал, мэдээлэл технологийн чиглэлээр сургалт зохион байгуулах, хөрөнгө оруулагч, жуулчдын тоог нэмэгдүүлэх боломжийн талаар харилцан санал солилцлоо.
Уулзалтад Гадаадын иргэн, харьяатын газрын ГХХАХ-ийн хэлтсийн дарга Ч.Алтансүх, АНУ-ны ЭСЯ-ны Мөрдөн шалгах ажил хариуцсан атташе, Дэд консул Роберт Гүдэнкаф нар оролцов.