Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг /КОЙКA/-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Ким Жун Мо-той цахим уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг /КОЙКА/-тай 2007 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд 2014-2016 онд хамтран хэрэгжүүлсэн E-immigration төслийн хүрээнд байгууллагын үйл ажиллагаанд олон улсад нийцсэн шинэ программ хангамж, техник технологи, цахим гарцыг нэвтрүүлсэн нь Монгол Улсад амжилттай хэрэгжсэн жишиг болохуйц төсөл болсныг онцоллоо.
Мөн түүнчлэн 2023 оноос хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Цагаачлалын байгууллагын цогц менежмент” төслийн талаар болон хоёр байгууллагын цаашдын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов.