Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Монгол Улсын харьяат болох зарлиг гардууллаа

  Оросын Холбооны Улсын иргэн, Монгол Улсын гавьяат багш Дандарова Дашимад “Монгол Улсын харьяат болох тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаар зарлигийг Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга Д. Мөнхбаатар өнөөдөр /2022.02.23/ гардуулан өгч, баяр хүргэлээ.

 Д.Дашима Монгол Улсын Харьяатын тухай хуулийн дагуу Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэж ийнхүү Монгол Улсын иргэншил олгож байна. Тэрээр Монгол Улсад 49 жил ажиллаж, амьдрах хугацаандаа Хөгжим бүжгийн дээд сургуулийн дэргэдэх найрал дууны ангид дуулаачийн багш, Улсын Багшийн Дээд сургуульд дуулах ур зүйн багш, Соёл Урлагийн Их сургуульд дуулах ур зүйн багшаар ажиллаж, 13 гавьяат шавь бэлтгэн, төрүүлжээ.


Түүний энэхүү сурган хүмүүжүүлэх гавьяа зүтгэлийг үнэлж, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Соёлын тэргүүний ажилтан, Монгол Улсын гавьяат багш, Багшийн гавьяа одонгоор тус тус шагнасан байна.