Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кшиштоф Бойког хүлээн авч уулзлаа

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кшиштоф Бойког хүлээн авч уулзлаа. 


Уулзалтаар шинэчлэн батлагдсан “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль”-д заасны дагуу Монгол Улс цахим виз олгож буйтай холбогдуулан Бүгд Найрамдах Польш Улсаас ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг дэмжих, иргэд харилцан таатай зорчих нөхцөлийг бүрдүүлэх, цагаачлалын байгууллага хооронд хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцсон юм. 

Дашрамд дурдахад, Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу дипломат, албан паспорттай иргэд 90 хоног харилцан визгүй зорчиж байна.