Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Дотоод хэргийн их сургуулийн Хилийн албаны сургуулиас “Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хилийн боомтын чадавхыг нэмэгдүүлэх нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 03 дугаар сарын 22-ны зохион байгууллаа.
Эрдэм шинжилгээний хуралд салбарын эрдэмтэн, судлаачдын 22 судалгааны бүтээл ирснээс Гадаадын иргэн, харьяатын газрын Хойд бүс дэх газрын Хяналтын улсын байцаагч Б.Хадбаатар, мэргэжилтэн Ш.Чулуун-Эрдэнэ, Хөвсгөл аймаг дахь ахлах мэргэжилтэн Д.Баасандулам нарын хамтарсан “Хилийн боомтын аюулгүй байдлыг хангахад анхаарах асуудал, хилийн боомтын үйл ажиллагаанд баримталж буй бодлого, эрх зүйн хэм хэмжээ” сэдэвт судалгааны бүтээл гуравдугаар байрт шалгарсан юм.
Уг эрдэм шинжилгээний бүтээлд Монгол Улс, ОХУ, БНХАУ, Европын Холбоо, БНБеларусь Улсын төрөөс баримталж буй бодлогын баримт бичгийн агуулга, үзэл баримтлал, үндсэн чиглэл, онцлогийг талаар харьцуулан судалжээ.
“Хилийн боомтын аюулгүй байдлыг хангахад анхаарах асуудал, хилийн боомтын үйл ажиллагаанд баримталж буй бодлого, эрх зүйн хэм хэмжээ” илтгэлийг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү.