Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэн, харьяатын газар, АНУ-ын Элчин Сайдын Яам хамтран цахимын нууцлал, цахим нотолгооны талаар албан хаагчдад анхан шатны ойлголт өгөх цахим сургалтыг 28, 29-ний өдрүүдэд цахимаар зохион байгуулж байна.
Сургалтын нээлтэд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр оролцож, мэдээллийн технологийн хурдацтай хөгжиж буй энэ үед албан хаагчдад цахимын өгөгдөл мэдээлэл, нууцлал, цахим нотолгоотой хэрхэн харьцах, мөн крипто валютын талаар ойлголт өгч, цогц сургалт зохион байгуулж буйд талархлаа илэрхийллээ.
Сургалтын сургагч багшаар АНУ-ын Нууц Албаны тусгай төлөөлөгч Обермиллер Жекоб, АНУ-ын Нууц Албаны Хонг Конг дахь газрын тусгай төлөөлөгч Антони, АНУ-ын Нууц Албаны ахлах тусгай төлөөлөгч Майк Жий зэрэг албаны хүмүүс ажиллаж байгаа бөгөөд сургалтад Гадаадын иргэн, харьяатын газар, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Авилгатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурорын газрын албан хаагчид хамрагдаж байна.