Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Монгол Улс аялал жуулчлалыг дэмжиж, жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор дэлхийн 36 орны иргэдэд цахим виз олгож буй. Өнгөрөгч гуравдугаар сард Evisa.mn цахим системээр гадаадын иргэний визийн хүсэлтийг хүлээн авч, 26 улсын 222 иргэнд цахим виз олгожээ. Энэ нь хоёрдугаар сарын тоон үзүүлэлттэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн байна.
Гадаадын иргэн цахим виз мэдүүлэхдээ evisa.mn сайтад хандан, визийн мэдүүлгийг үнэн зөв, бүрэн бөглөж, төлбөрөө төлснөөр цахим визийн хүсэлт илгээгдэх юм. Хүсэлтийг 72 цагийн хугацаанд шийдвэрлэж, зөвшөөрөгдсөн тохиолдолд тухайн иргэний мэдээллийг агуулсан QR код хэлбэртэй цахим виз тухайн иргэний цахим шуудангаар хүргэгдэх аж.
Гадаадын иргэн нь цахим визийг хэвлэмэл байдлаар болон ухаалаг төхөөрөмж дээр паспортын хамт биедээ авч явах ба хилийн боомт дээр уншуулж Монгол Улсад нэвтрэх эрхтэй болох юм.