Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Монгол хэлний тухай хуульд төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс албан хэргээ кирилл, үндэсний хос бичгээр хөтлөн явуулна гэж заасан. Үүний дагуу Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоолоор баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийг хэрэгжүүлж, төрийн албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулах суурийг бүрдүүлэх зорилгоор Монгол бичгийн сургалтыг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гараг бүр зохион байгуулж байна.
Монгол бичгийн анхан болон дунд шатны сургалтад нийт 50 гаруй албан хаагч танхимаар хамрагдаж, хичээлийг Монгол Улсын зөвлөх багш Б.Оюунаа эрхлэн явуулж байна.