Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Төрийн албаны зөвлөл, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд “Стратегийн баримжаатай хүний нөөцийн удирдлага”, “Ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх нь” хоёр дэд төсөлд Гадаадын иргэн, харьяатын газар шалгарсан билээ.
Тэгвэл төслийн баг Гадаадын иргэн, харьяатын газарт өнөөдөр ажиллаж, төслийн ерөнхий менежер П.Хулангоо “Стратегийн баримжаатай хүний нөөцийн удирдлага”, “Ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх нь” дэд төслүүдийн талаар нийт албан хаагчдад мэдээлэл өглөө.
Эдгээр дэд төслүүд Гадаадын иргэн, харьяатын газарт хэрэгжсэнээр хүний нөөцийн хувьд цогц чадамжид суурилсан гүйцэтгэлийн бий болгох, хүний нөөцийн менежментийн шинэлэг арга барилыг нэвтрүүлэх, төрийн албанд ёс зүйн үнэт зарчмуудад суурилсан шинэ менежментийг нэвтрүүлэх, төрийн албан хаагчдыг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэхэд чухал үр нөлөөтэй юм.