Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр АНУ-ын Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга Лиф Уоллерыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр орны иргэд харилцан зорчих таатай нөхцөлийг бүрдүүлэх, хөрөнгө оруулагч болон жуулчдын тоог нэмэгдүүлэх, хууль тогтоомж, үйл ажиллагааны мэдээ, мэдээлэл солилцож, хамтран ажиллах талаар ярилцав.
Түүнчлэн Н.Ууганбаяр дарга цахим шилжилт болон гадаадын иргэнд амар хялбар, хүндрэл, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэхэд ажлаа чиглүүлж байгааг тодотгоод, Монгол Улсад оршин сууж буй иргэдийнхээ асуудлаар манай байгууллагатай шууд холбогдож мэдээлэл, зөвлөгөө авах боломж нээлттэй гэдгээ илэрхийллээ.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар АНУ-ын 2018 иргэн албан болон хувийн хэргээр оршин сууж байгаа бөгөөд эдгээр иргэдийн 70 орчим хувь нь Монгол Улсын иргэнээс төрсөн 18 хүртэлх насны хүүхэд байдаг аж.
Монгол Улс, АНУ-ын Засгийн газар хооронд 2001 онд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд АНУ-ын иргэд аялал, жуулчлалын зорилгоор 90 хүртэл хоног визгүй зорчиж байна.