Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Төрийн албаны зөвлөлөөс хэрэгжүүлж буй “Стратегийн баримжаатай хүний нөөцийн удирдлага”, “Ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх нь” хоёр дэд төслийн хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газрын шинээр томилогдсон албан хаагчдад зориулсан “Шинээр томилогдсон албан хаагчийн шударга, зарчимч байдлыг нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Сургалтаар төрийн албаны зарчимч, шударга байдлыг нэмэгдүүлэх, хувь хүний ёс зүйн манлайллыг дэмжих, төрийн албаны үнэт зүйлсэд суурилсан ёс зүйн чиг баримжааг бүтээхэд дэмжлэг үзүүлэх чиглэлийн мэдээлэл өгсөн юм.
Сургалтыг Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн сургагч багш нар зохион байгуулж, шинээр томилогдсон 25 албан хаагч оролцож байна.