Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Төрийн албан хаагчийн ажил мэргэжлийн онцлог, үнэт зүйлийг туршлагатай албан хаагчаас биечлэн суралцах боломжийг бүрдүүлэх, залуу төрийн албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг богино хугацаанд бэхжүүлэх, ёс зүйн үнэт зүйл, хандлагыг чиглүүлэх зорилготой менторшип хөтөлбөрийг 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс хэрэгжүүлж эхэллээ.
Хоёр сарын хугацаатай хэрэгжих уг хөтөлбөрт Гадаадын иргэн, харьяатын газарт шинээр томилогдон ажиллаж буй нийт 8 албан хаагч өөрсдийн ажил, мэргэжлийн чиглэлээр менторыг сонгон хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар туршлагатай албан хаагчаас биечлэн, ганцаарчлан суралцах, ажил үүрэгтэй холбоотой ойлголт, тулгамдсан асуудлаар санал солилцох, төрийн албан хаагчийн хувьд биеэ зүй зохистой авч явах, ёс зүйтэй ажиллах бодит туршлагаас суралцах, ажил, амьдралын тэнцвэрийг хадгалах, бусадтай үр дүнтэй харилцах зэрэг танхимын сургалтаар олж авахгүй мэдлэг чадварыг эзэмших юм.
“Менторшип хөтөлбөр”-ийг Канадын Засгийн Газрын санхүүжилтээр Төрийн албаны зөвлөлөөс хэрэгжүүлж буй “Стратегийн баримжаатай хүний нөөцийн удирдлага”, “Ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх нь” хоёр дэд төслийн хүрээнд хэрэгжүүлж байна.