Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
”Үндэсний бичиг, үсгийн баяр”-ыг тохиолдуулан Гадаадын иргэн, харьяатын газрын Дорноговь аймаг дахь газрын албан хаагчид “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль”-ийг монгол бичигт хөрвүүллээ.
Тодруулбал, Дорноговь аймаг дахь газрын албан хаагчид нь Монгол Улсын Засгийн Газраас баталсан “Монгол бичиг-III” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Үндэсний бичгийн хичээл”-ийг 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа бөгөөд тус нэгжийн монгол бичгийн дунд болон ахисан шатны мэдлэг бүхий 19 албан хаагч “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль”-ийг ийнхүү монгол бичигт хөрвүүлсэн байна.
Та бүхэн " Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль ”-ийн монгол бичгийн хөрвүүлэгтэй танилцана уу.