Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Канадын Засгийн Газрын санхүүжилтээр Төрийн албаны зөвлөлөөс хэрэгжүүлж буй дэд төслийн хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газрын удирдах албан тушаалтнуудыг чадавхижуулах “21 зууны менежер – ёс зүйн манлайлал” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар төрийн албаны суурь зарчмууд, төрийн албан хаагчийн ажлын тойрог дахь зарчимч, шударга байдлын менежмент, ёс зүйтэй соёлыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх байгууллагын менежмент зэрэг агуулгын хүрээнд мэдээлэл өгсөн юм. Мөн өнөөдөр “Сайн удирдагч" гэж тооцогддог хүн бол зөвхөн манлайлахдаа сайн хүн биш харин ёс зүйн үр дүнд үр дүнтэйгээр хөтөлдөг хүнийг хэлдэг болсон гэдгийг сургалтаар онцлов.
Сургалтад нийт 11 удирдах албан тушаалтан хамрагдлаа.