Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэн, харьяатын газарт иргэн, албан хаагчаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”-д заасан шаардлагын дагуу хүлээн авч, шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллалаа. Өнгөрөгч дөрөвдүгээр сард байгууллагад нийт 69 өргөдөл, 1 гомдол ирүүлснээс 57 өргөдлийг хуулийн хугацаанд бүрэн шийдвэрлэж, шийдвэрлэлтийн явц 81 хувьтай байсан. Шийдвэрлэлтийн шатанд 12 өргөдөл, 1 гомдол хянагдаж байна.
Тэгвэл иргэн У.Уранбилэгээс байгууллагын албан хаагчийн харилцаа, ёс зүйн асуудлаар ирүүлсэн гомдлыг 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр шийдвэрлэж, тухайн албан хаагчийн ёс зүйн талонд анхааруулга өгч, хариуцлага тооцов.
Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагаа, үйлчилгээ, албан хаагчидтай холбоотой санал хүсэлт, гомдлыг sanalhuselt@immigration.gov.mn цахим хаяг, 7013-3472 утас болон байгууллагын цахим хуудсуудаар хүлээн авч байна. Таны санал, гомдлыг шуурхай шийдвэрлэж, хариу өгөх болно.