Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэн, харьяатын газраас иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор зөвлөгөө, мэдээллийн 1800-1882 лавлах утсыг шинэчилж, орчин үеийн дэвшилтэт технологи болох Call Pro системийг үйлчилгээнд нэвтрүүллээ.
Ингэснээр иргэд 1800-1882 лавлах утсаар мэдээлэл, зөвлөгөө авахдаа хугацаа алдах шаардлагагүй, түргэн, шуурхай үйлчлүүлэх боломжтой боллоо. Мэдээллийн лавлах утсаар өдөрт 100-120 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч байсан бол уг үйлчилгээг нэвтрүүлснээр мэдээллийн 6 ажилтан, өдөрт 180-220 иргэнд тогтмол зөвлөгөө мэдээлэл хүргэн ажиллаж байна.
1800-1882 утсанд холбогдоход ярианы төлбөр энгийн утасны тарифаар тооцогдох ба ажлын өдрүүдэд өглөө 0800 -1630 цагийн хооронд мэдээлэл, зөвлөгөө өгч байна.