Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэн, харьяатын газар визийн зөвшөөрлийн үйлчилгээг 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс бүрэн цахимжуулж, он гарсаар 5759 гадаадын иргэнд цахимаар визийн зөвшөөрөл олгожээ.
Визийн зөвшөөрлийн хүсэлтийг immigration.gov.mn цахим хаягаар хүлээн авч, шийдвэрлэж байгаа бөгөөд зөвшөөрөгдсөн тохиолдолд кодыг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын манай байгууллагад бүртгэгдсэн и-мэйл хаягаар илгээж байна. Иймд уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд та бүхэн визийн зөвшөөрлийн код хүлээн авснаа нотолж хариу мэдэгдэж байхыг хүсье.