Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Баян-Өлгий аймаг дахь хэлтэс "Нээлттэй хаалганы өдөрлөг”-т оролцлоо

Баян-Өлгий аймгийн ЗДТГ, тус аймаг дахь хууль хүчний байгууллагуудын хамтарсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т Гадаадын иргэн, харьяатын газрын Баян-Өлгий аймаг дахь хэлтэс оролцож, байгууллагын үйл ажиллагаа болон Харьяатын тухай хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, шинэлэг зохицуулалтууд,  түүнд нийцүүлэн гаргасан холбогдох журмуудыг иргэд, олон нийтэд сурталчиллаа. 


Мөн өдөрлөгийн үеэр 20 гаруй иргэнд виз, оршин суух зөвшөөрөл, гадаадын иргэний бүртгэл, хасалттай холбоотой үйлчилгээ үзүүлж,  6 орны 34 гадаадын иргэнд үйлчилгээтэй зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна.