Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Канадын Засгийн Газрын санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Төрийн албаны зөвлөлөөс хамтран хэрэгжүүлж буй дэд төслийн хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газрын албан хаагчдыг чадавхжуулах “Гүйцэтгэх түвшний албан хаагчийн шударга, зарчимч байдлыг нэмэгдүүлэх нь” cэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар төрийн албаны үнэт зүйл, зарчмыг эргэцүүлэх, өөрийн харилцаа, хандлага, ёс зүйн чиг баримжааг оношилж, хөгжүүлэх арга барил эзэмших, төрийн албаны соёл, хамтын ажиллагаа, төрийн албан хаагчийн ёс зүйн шийдвэр гаргалтад нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлж, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, ур чадварыг олж авсан юм. Сургалтад төв болон боомт, орон нутаг дахь нэгжийн 80 албан хаагч хамрагдлаа.