Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэн, харьяатын газарт иргэн, албан хаагчаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”-д заасан шаардлагын дагуу хүлээн авч, шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллалаа.
Өнгөрөгч тавдугаар сард байгууллагад нийт 84 өргөдөл, 3 гомдол, хүсэлт 2 ирүүлснээс 74 өргөдөл, 2 гомдлыг хуулийн хугацаанд бүрэн шийдвэрлэлээ. Шийдвэрлэлтийн шатанд 10 өргөдөл, 1 гомдол, 2 хүсэлт хянагдаж байна.
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд байгууллагын үйл ажиллагаатай холбоотой 2 гомдол ирсэн бөгөөд тухайн гомдлыг богино хугацаанд шийдвэрлэж, хариу өгөв. Тухайлбал, 2022 оны 05 дугаар 03-ны өдөр иргэн Г.Баясгалангаас байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой ирүүлсэн гомдлыг шийдвэрлэж, хариу өгсөн. Мөн иргэн Н.Оргил виз зөвшөөрлийн мэргэжилтний ёс зүйтэй холбоотой гомдлыг 2022 оны 05 дугаар 03-ны өдөр өдөр ирүүлсэн бөгөөд тухайн гомдлыг байгууллагын дотоод хяналтаар шалгаж, хариу өглөө.
Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагаа, үйлчилгээ, албан хаагчидтай холбоотой санал хүсэлт, гомдлыг sanalhuselt@immigration.gov.mn цахим хаяг, 7013-3472 утас болон байгууллагын цахим хуудсаар хүлээн авч байна. Таны санал, гомдлыг шуурхай шийдвэрлэж, хариу өгөх болно.