Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Аялал жуулчлалын улирал эхэлж, Монгол Улсыг зорих жуулчдын тоо нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсад түр ирсэн болон Монгол Улсын олон улсын гэрээний дагуу визгүй ирсэн гадаадын иргэний Монгол Улсад байх хугацааг нэг удаа 30 хүртэл хоногоор сунгах хүсэлтийг зургаадугаар сарын 13-ны өдрөөс биечлэн болон цахимаар хүлээн авч байна.
Гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд гадаадын иргэний Монгол Улсад байх хугацаа сунгуулах цахим хүсэлтээ https://immigration.gov.mn/ хуудсаар илгээх бөгөөд үйлчилгээтэй холбоотой мэдээллийг тус цахим хуудаснаас англи, орос, хятад, солонгос, япон, франц 6 хэлээр хүлээн авна уу.