Тулгар төрийн 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, Ардын хувьсгалын 100,101 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан төрийн үйл хэрэгт мэдлэг, ур чадвараа дайчлан идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж буй албан хаагчдад Төрийн дээд одон медаль, салбарын шагнал болон байгууллагын шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Шагналыг Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр гардуулж, цаашдынх нь ажилд амжилт хүссэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 30 дугаар зарлиг
Төрийн дээд одон медаль “Цэргийн хүндэт медаль”
- Зөрчил шалган шийдвэрлэх газрын хяналтын улсын байцаагч Ганбаатарын Хосбаатар
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 115 дугаар зарлиг
“Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль”
- Баруун бүс дэх газрын хяналтын улсын байцаагч Будсүрэнгийн Уранчимэг
- Зүүн бүс дэх газрын хяналтын улсын байцаагч Бадамжавын Одмаа
- Агаарын замын боомт хариуцсан газрын мэргэжилтэн Банзарын Батбаатар
- Захиргаа, удирдлагын газрын ахлах архивч-операторч Лувсандоржийн Дэлгэрцэцэг
- Хангалт үйлчилгээний хэлтсийн жолооч Молотовын Батболд
- Хангалт үйлчилгээний хэлтсийн Цэдэндоржийн Хүрэлбаатар
- Хангалт үйлчилгээний хэлтсийн Хаянхярваагийн Цогтсайхан
- Хангалт үйлчилгээний хэлтсийн цахилгаанчин Олягийн Ганзориг
- Хангалт үйлчилгээний хэлтсийн үйлчлэгч Төмөрийн Жавзандулам
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны A/163 тоот тушаал
“Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг
- Захиргаа, удирдлагын газрын дарга Даваасамбуугийн Мөнхбаатар
- Виз зөвшөөрлийн газрын дарга Даш-Ямпилын Алтанзул
Байгууллагын даргын 2022 оны А/113 дугаар тушаал Гадаадын иргэн, харьяатын газрын “Жуух бичиг”
- Захиргаа, удирдлагын газрын хүний нөөц, сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Ванягийн Шоовдор
- Захиргаа, удирдлагын газрын нууц хариуцсан мэргэжилтэн Рэнцэндоржийн Мөнхбаяр
- Захиргаа, удирдлагын газрын хувийн хэрэг хариуцсан хүний нөөцийн мэргэжилтэн Шагдарсүрэнгийн Дэмбэрэлдулам
- Захиргаа, удирдлагын газрын ахлах архивч-операторч Лувсандоржийн Дэлгэрцэцэг
- Виз зөвшөөрлийн газрын виз зөвшөөрлийн мэргэжилтэн Адилбишийн Дэлгэрсүрэн
- Зөрчил шалган шийдвэрлэх газрын хяналтын улсын байцаагч Ганбаатарын Хосбаатар
- Зөрчил шалган шийдвэрлэх газрын хяналтын улсын байцаагч Тайванхүүгийн Энхжаргал
- Хангалт үйлчилгээний хэлтсийн цахилгаанчин Олягийн Ганзориг