Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Хууль зүй, дотоод хэргийн салбарт эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гаргаж, үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим албан хаагчдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль гардуулах ёслол өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд боллоо.
Шагналыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гардуулсан бөгөөд “Цэргийн гавьяаны одон”-оор Зүүн бүс дэх газрын хяналтын улсын байцаагч Дашбалын Мөнхбаяр, “Алтан гадас одон”-оор Хойд бүс дэх газрын дарга Бадарчийн Мөнхбат, Агаарын замын боомт хариуцсан газрын ээлжийн ахлах мэргэжилтэн Гришийн Ганчимэг, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Агаарын замын боомт хариуцсан газрын ээлжийн ахлах мэргэжилтэн Хорлоогийн Сайнжаргал, Агаарын замын боомт хариуцсан газрын ээлжийн ахлах мэргэжилтэн Базарсадын Ишханд нар тус тус шагнагдав.
Хамт олноо манлайлан, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллан төрийн дээд одон, медаль хүртсэн албан хаагчдад халуун баяр хүргэж, цаашдынх нь ажилд амжилт хүсье.