Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н. Ууганбаяр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хунтай албан уулзалт хийлээ. Уулзалтаар хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, цагаачлалын байгууллага хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцов.
Элчин сайд Ли Ё Хуны зүгээс хоёр орны Цагаачлалын байгууллага хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бүхий л талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн юм.