Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн 5 дугаар Их Хурлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан албан хаагчдад талархал гардууллаа. Тодруулбал, 2022 оны 08 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд зохион байгуулсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн 5 дугаар Их Хурлыг амжилттай зохион байгуулахад мэргэжлийн ур чадвараа дайчлан, хичээл зүтгэл гарган ажилласан зарим албан хаагчдад Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тамгын газраас талархал ирүүлсэн байна.
Талархлыг Захиргаа, удирдлагын газрын дарга Д. Мөнхбаатар, Виз зөвшөөрлийн газрын дарга Д.Алтанзул нар гардуулан өгч, баяр хүргэлээ.