Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэн, харьяатын газрын Өмнөд бүс дэх газар “Стандарттай Өмнөговь аймаг” хөтөлбөрийн хүрээнд "Менежмент ба ур чадварын хүрээлэн" төрийн бус байгууллагатай Олон улсын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 нэвтрүүлэх хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулав. Санамж бичгийн хүрээнд Олон улсын чанарын менежментийн тогтолцооны стандартын дагуу мэдлэг, ур чадвар олгож, байгууллагын үйл ажиллагаанд менежментийн тогтолцоо нэвтрүүлэх, мөн албан хаагчдыг чадавхжуулах сургалт, төсөл хөтөлбөр, гадаад туршлага солилцох хөтөлбөр хамтран зохион байгуулж, хэрэгжүүлэх юм.
Мөн энэ үеэр бүсийн албан хаагчид Чанар, Байгаль орчин, Аялал жуулчлал, ХЭМАБ, Мэдээллийн аюулгүй байдал, Авлигын эсрэг менежментийн тогтолцооны стандартуудыг албаны үйл ажиллагаанд хэрхэн нийцүүлж ажиллах, албан хаагчдыг чадавхжуулах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, стандартын үр нөлөөний талаар суурь мэдлэг олгох батламжтай сургалтанд хамрагдлаа.