Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Өнгөрөгч сард 4158 гадаадын иргэний хүсэлтийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэлээ

Гадаадын иргэн, харьяатын газар 2022 оны есдүгээр сард 2180 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл, 623 гадаадын иргэнд виз, 29 улсын 529 иргэнд цахим виз олголоо. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн 1018 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 862 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгажээ. Энэхүү тоон үзүүлэлтийг 2021 оны үзүүлэлттэй харьцуулахад визийн зөвшөөрөл олголт 57.5 хувь, виз олголт 20.0 хувь, оршин суух зөвшөөрөл олголт 43.5 хувиар тус тус өсөж, оршин суух зөвшөөрлийн сунгалт 11.2 хувиар буурсан байна.

Түүнчлэн Гадаадын иргэн, харьяатын газар төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, иргэдийн биечлэн ирэх ачааллыг бууруулах, үйлчилгээний шат дамжлагыг багасгах зорилгоор үйлчилгээгээ үе шаттайгаар цахимжуулж байгаа бөгөөд өнгөрөгч есдүгээр сард нийт 1162 аж ахуйн нэгж, байгууллагын 4158 гадаадын иргэний хүсэлтийг цахимаар хүлээн авч, холбогдох хууль, журмын дагуу хянан, шийдвэрлэлээ.