Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн А/187 дугаар тушаалаар батлагдсан "Гадаадын иргэн, харьяалалгүй хүнд оршин суух, харьяалалгүй хүнд зорчих үнэмлэх олгох, тэдгээрийг эзэмших, хадгалах, ашиглах журам"-ыг шинэчлэн боловсруулж байгаатай холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу санал авч байна.
Та журмын төсөлтэй танилцан, саналаа juram@immigration.gov.mn хаягаар ирүүлнэ үү. Санал ирүүлэхдээ өөрийн овог, нэр, холбоо барих утасны дугаарын мэдээллээ заавал бичихийг анхаарна уу.
Санал авах хугацаа 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 11-ний хооронд явагдана.
Журмын төслийг ЭНД дарж үзнэ үү.