Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр 2022 оны 10 дүгээр сарын 13-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдсан Монгол Улс, Япон Улсын ГХЯ-д хоорондын Консулын анхдугаар зөвлөлдөх уулзалтад оролцлоо.
Уулзалтаар иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, хоёр талын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хоёр орны цагаачлалын байгууллагын хамтын ажиллагааг бий болгох зэрэг асуудлаар дэлгэрэнгүй санал солилцсон юм.
2022 оны 10 дугаар сарын 12-ны байдлаар Япон Улсад Монгол Улсын 12 мянга гаруй иргэн оршин сууж байгаа бол Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй Япон Улсын 462 иргэн оршин сууж байна. Мөн Япон Улсад төвтэй 2 төрийн бус байгууллага хүмүүнлэг, боловсролын чиглэлээр тус тус үйл ажиллагаа явуулж байна.