Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэн, харьяатын газрын 2022 оны спортын аварга шалгаруулах тэмцээнийг дөрвөн төрөлд зохион байгууллаа. Тодруулбал, тус тэмцээнд төв болон боомт, орон нутаг дахь газар, хэлтсийн 16 багийн 60 орчим албан хаагчид шатар, ширээний теннис, сагсан бөмбөг, гар бөмбөг гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөж, аваргуудаа тодрууллаа.
Тэмцээний нийлбэр дүнгээр Баруун бүс дэх газар, Өмнөд бүс дэх газар, Баян-Өлгийн аймаг дахь хэлтсийн хамтарсан баг тэргүүн байр эзэлж, цомын эзэд боллоо. Мөн тэмцээний төрөл тус бүрт эхний гурван байр, сагсан бөмбөг, гар бөмбөгийн төрөлд эрэгтэй, эмэгтэй шилдэг тоглогчдыг тус тус шалгаруулав.
Тэмцээнд амжилттай оролцсон нийт албан хаагчиддаа спортын өндөр амжилт хүсье.