Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит эрдэм шинжилгээний бүтээлийн шалгаруулалт зарлагдлаа

Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит эрдэм шинжилгээний “Шилдэг бүтээл”, “Оюутны шилдэг илтгэл”, грант олгох “Шилдэг төсөл”-ийн шалгаруулалт зарлагдлаа. Энэхүү шалгаруулалтад хууль зүйн шинжлэх ухаан, аюулгүй байдал, дотоод хэрэг, онцгой байдлын салбарын эрдэмтэн судлаачид, судлаачдын баг, мэргэжлийн холбоод, дотоод, гадаадын хууль зүйн их, дээд сургуулийн оюутан, сонсогчид хамрагдах боломжтой тул Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.