Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Канадын Засгийн Газрын санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Төрийн албаны зөвлөлөөс хамтран хэрэгжүүлж буй дэд төслийн хүрээнд гүйцэтгэх түвшинд ажиллаж байгаа албан хаагчдын зарчимч, шударга байдлыг нэмэгдүүлэх, хувь хүний ёс зүйн манлайллыг дэмжих, төрийн албаны үнэт зүйлсэд суурилсан ёс зүйн чиг баримжааг бүтээхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Гүйцэтгэх түвшний албан хаагчийн шударга, зарчимч байдлыг нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалтыг Хилийн боомтын зөвлөлтэй хамтран зохион байгууллаа.
Сургалтаар хэвшмэл ойлголт ба шийдвэр гаргалт, зан үйлийн ухаан ба төрийн албан хаагчийн шударга, зарчимч байдал, төрийн албаны үнэт зүйл ба ёс зүйн ээдрээт нөхцөл байдал, байгууллагын соёл зэрэг сонирхолтой сэдвээр төслийн мэргэжилтнүүд сургалт хийж, мэдээлэл зөвлөгөө өглөө.
Сургалтад Хөшигтийн хөндий олон улсын нисэх буудал дахь Гадаадын иргэн харьяатын газрын Агаарын замын боомтын албан хаагч, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын байцаагч, Иргэний нисэхийн ерөнхий газрын 50 албан хаагч хамрагдав.