Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Өнгөрөгч аравдугаар сард иргэн, аж ахуй нэгж, албан хаагчаас байгууллагад нийт 85 өргөдөл, 4 гомдол ирүүлснээс 76 өргөдөл, 3 гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэж, шийдвэрлэлт 88,7 хувьтай байна. Шийдвэрлэлтийн шатанд 9 өргөдөл, 1 гомдол хянагдаж байна.
Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвөөр дамжуулж, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой 3 гомдол, 4 санал, 1 талархал ирсэн бөгөөд тухайн гомдлыг богино хугацаанд шийдвэрлэж, хариу өгч ажиллалаа. Тухайлбал, 10 дугаар сарын 03-ны өдөр иргэн С.Авирмэд зөвлөгөө мэдээллийн талаар, 10 дугаар сарын 21-ний өдөр иргэн Э.Энхтамир, 10 дугаар сарын 28-ны өдөр иргэн Д.Мөнхцэцэг байгууллагын үйл ажиллагааны талаар тус тус гомдол гаргасныг холбогдох хууль журмын дагуу шийдвэрлэж хариуг хүргүүлэв.